horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ажиллах хүчний хомсдол төрд мэдэгдсэн болов уу?

post-img

Хүн амын тоо өссөөр байгаа ч ажиллах хүчний хомсдол улсын хэмжээнд санаа зовоох асуудлын нэг болоод байна. Жил ирэх тусам нэмэгдсээр байгаа хүний нөөцийн дутагдал аж ахуйн нэгжүүдийн толгой өвтгөсөн сэдэв болжээ. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 15 буюу түүнээс дээш насны 2,3 сая иргэн байна. Гэвч тэдний бараг тэн хагас нь идэвхтэй хөдөлмөр эрхэлдэггүй гэх баримт байгаа юм. Ажилтан олдохгүй байгаа ажлын байруудад үйлчилгээний салбар болоод барилга, үйлдвэрлэл зэрэг биеийн хүч шаардсан ажлууд гол төлөв нэрлэгдэх болжээ.
Ажил хийх хүсэлтэй залуус олдохгүй байгааг судлаачид хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлаж байна. Үүнд цалин хангамж, ажлын ачаалал, ажлын байрны тэгш бус хандлага буюу удирдлагуудын харилцаа, ажиллах орчин, нийгмийн баталгаа нөлөөлж байгаа гэсэн дүгнэлт байгаа юм.

2025 онд Монгол Улсад шинээр 285 мянган ажлын орон тоо үүснэ.

Гэвч өмнөх жилүүдэд үүссэн хүний нөөцийн дутагдлаа нөхөөгүй ажил олгогчид ажиллах хүчийг хэрхэн бүрдүүлж. бизнесээ үргэлжлүүлэх нь сорилт болжээ гэхэд хилсдэхгүй. Тиймээс хүний нөөцийн мэргэжилтнүүдийн зүгээс тогтвортой ажиллах залуу боловсон хүчин бүрдүүлэхийн тулд уян хатан цагийн зохицуулалт болоод ажлын байрны тухтай орчин бүрдүүлэх нь ажилтан тогтоох, татах хөшүүрэг болно хэмээн зөвлөж байгаа юм.

Ялангуяа 1996 оноос хойш төрсөн буюу Z үеийнхэн ачаалал даах чадвар султайгаас гадна бусдаас халамж шаарддаг эмзэг ажилтнуудын эгнээг бүрдүүлдэг нь удирдлагуудаас удирдах арга барилдаа шинэчлэх хийх шаардлагыг бий болгоод байна.

Сүүлд бүртгэгдсэн мэдээллээр Улаанбаатар хотод үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бизнес эрхлэгчдийн 24.9 хувь нь ажиллах хүчний хомсдолд өртсөн дүн гарчээ.

Зөвхөн нийслэлд гэхэд одоогийн байдлаар 36 мянган ажлын байр ажиллах хүнгүй сул зогсож байгаа юм. Энэ тоон дээр 2025 онд шинээр нэмэгдэх ажлын байр нэмэгдвэл 300 гаруй мянган ажлын байр ажиллах хүнгүй сул зогсох эрсдэл үүсээд байна.
Ажил хийх хүнгүйгээр бүтээмж, эдийн засгийн өсөлт, хөгжил ярих боломжгүй билээ. Цаашид хөдөлмөрийн насны хүн амаа Монголдоо тогтоон барих, идэвхтэй ажил хөдөлмөр эрхлүүлэх тал дээр анхаарах нь зөвхөн бизнес эрхлэгчдийн асуудал ч биш, улс орны бодлогын хэмжээнд анхаарах том асуудал болоод байна. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Хүнс хоолоо ч үйлдвэрлэж бүтээх хүнгүй болох эрсдэл Монгол Улсад нүүрлэх аюул ойрхон байгааг бизнес эрхлэгчид мэдрээд удаж байна. Харин энэ аюул хамгийн том ажил олгогч болоод байгаа төрд мэдрэгдсэн болов уу?

0/1000