horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Д.Трамп: 5$ саяын үнэтэй Алтан карт “солиотой юм шиг зарагдах болно” 

post-img

Д.Трамп АНУ-д 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэдэд байнга оршин суух эрх, мөн иргэншил авах боломжийг олгох визийн шинэ хөтөлбөр эхлүүлж байгаагаа зарласан байна. Тэрээр уг хөтөлбөрөө “Алтан карт” хэмээн нэрлэж, хөтөлбөрийг хоёр долоо хоногт багтаан эхлүүлэхээр болсон, уг шийдвэрийг Конгрессоор баталгаажуулах шаардлагагүй гэж үзэж байгаа ажээ. Мөн тэрээр 5 сая ам.долларын үнэтэй “Алтан карт” хөтөлбөр эхлэвэл “солиотой юм шиг зарагдах болно” гэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп одоо хэрэгжиж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан EB-5 визийн хөтөлбөрийг зогсоож, оронд нь энэхүү 5 сая ам.долларын үнэтэй “Алтан карт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа ийнхүү мэдэгдлээ. EB-5 хөтөлбөрийн дагуу гадаадын иргэд АНУ-ын бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгосноор ногоон карт авах эрхтэй байдаг боловч Д.Трамп дээрх хөтөлбөрийг “ямар ч үр дүнгүй, залилан луйвар ихтэй” гэж үзээд өмнөхөөсөө илүү өндөр шалгууртайгаас гадна “өндөр түвшний хүмүүс”-т зориулсан уг шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэхээр зорьж байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн байна.

Д.Трамп лхагва гарагт өөрийн засаг захиргааны кабинетын гишүүдийн анхны уулзалтыг Цагаан ордонд хийх үеэрээ “Алтан карт” хөтөлбөрийн талаар ийнхүү танилцуулсан бөгөөд тэрээр Америкийн компаниуд гаднаас ажилтан авч ажиллуулахад ч уг хөтөлбөрийг ашиглах боломжтой, мөн шаардлагатай нөхцөлийг хангасан тохиолдолд Оросын тэрбумтнууд ч “Алтан карт”-ыг авч, АНУ-ын иргэншилтэй болох боломжтойг онцолсон байна.

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник мөн уг шинэ хөтөлбөр нь АНУ-д ойролцоогоор 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хамгийн багадаа 10 ажлын байрыг бий болгох журамтай бизнес эрхэлж буй цагаач иргэдэд 5 жилийн хугацаанд байнга оршин суух эрх бүхий ногоон карт олгодог одоогийн EB-5 визийг орлох болно гэдгийг мэдэгдсэн бол Д.Трамп “Алтан карт” визийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг хоёр долоо хоногийн дараагаар зарлах болно гэжээ.

2024 оны санхүүгийн жилд АНУ-ын Төрийн департаментаас 12 мянга гаруй гадны иргэнд EB-5 визийг олгосон нь уг хөтөлбөрийн дээд амжилтыг тогтоож байсан ажээ.

0/1000