Улаанбурхан өвчний дэгдэлт өндөр байгаа тул сар шинийн баяраар анхаарал болгоомжтой байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Вьетнамд амарч байгаа ирсэн иргэдээс болоод Орос Монголын хамтарсан 3-р сургуулийн сурагчдад мөн уг өвчний халдвар тархсан байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Тиймээс халдвар тархсан байх магадлалтай дээрх байршлуудад зорчсон иргэд улаанбурхан өвчний шинж тэмдэг байгаа эсэхээ ажиглаж Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөлөө. Уг өвчний шинж тэмдэг халуурах, биеэр тууралт гарах зэргээр илэрдэг. Агаар дуслын замаар халдварладаг дээрх өвчний вакцинжуулалтад бүрэн хамрагдаагүй эсвэл уг өвчнийг огт тусч байгаагүй хүн халдвар авч өвчлөх өндөр эрсдэлтэй. Хэрэв баярын үеэр гадаад руу тэр дундаа Вьетнам болон зүүн өмнөд азийн орнууд руу явж амрах төлөвлөгөөтэй бол сэрэмжтэй байж вакцинжуулалтад хамрагдах шаардлагатайг мэргэжлийн эмч нарын зүгээс анхааруулж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай