horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Менингококын халдвар 3 дугаар сард идэвхжиж байсныг анхаарууллаа

post-img

Менингококкын халдвар сар шинээр нэмэгдэх эрдэл өндөр байгааг мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Одоогийн байдлаар манай улсад бүртгэгдээд байгаа тохиолдлуудын 80-85 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд бүртгэгджээ. Гэхдээ энэ өвчин нь зөвхөн бага насны хүүхэд биш 10-15 насныхны дунд ч эрсдэл өндөртэй өвчин гэнэ. Менингококктын халдвар агаар дуслын замаар халдварлах эрсдэлтэй учраас хүүхдүүдийнхээ хоолойг царван, саримс, царвангийн уусмалын аль нэгээр өглөө оройд зайлуулж хэвших нь өвчнөөс сэргийлэх ач холбогдолтойг эмч нарын зүгээс сануулжээ. Уг өвчин улирал солигдох мөчлөгүүдэд идэвхтэй тархах магадлалтай гэнэ. Менингоккоктын халдварын тархалтын өмнөх тохиолдлууд 3-р сард идэвхжиж байсан түүх байна. Түүнчлэн өвчний цикл 5-р сар хүртэл тархах эрсдэл байгааг мэргэжлийн эмч нар анхаарууллаа. 2019 онд уг өвчин дэгдэж байсан бөгөөд 5-6 жилийн дэгдэлтийн цикл энэ жил тохиох магадлал байгаа юм. Хэрэв менингококктын халдвар тохиолдолд:

  • Өндөр халуурах
  • Бөөлжих
  • Толгой өвдөх
  • Нойрмоглох
  • Цусархаг тууралт гарах
  • Гэрэлд цочимтгой болох
  • Дагз хөших
  • Таталт өгөх зэрэг

шинж тэмдэг илрэх бөгөөд дээрх шинж тэмдэг илэрсэн, нийслэлд байгаа тохиолдолд шууд ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт очихыг зөвлөж байна.

0/1000