horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Японы угсаа залгамжлагч хунтайж Хисахито анхны хэвлэлийн бага хурлаа зохион байгуулав

post-img

Өнгөрсөн оны 9-р сард 18 нас хүрсэн (Японы хуулиар насанд хүрсэн) Японы угсаа залгамжлагч хунтайж Хисахито энэ долоо хоногийн эхээр анхны албан ёсны хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа.
Тэрээр нийслэл Токио хотын Акасака цогцолборт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчидтэй уулзсан байна.
Уг хэвлэлийн бага хурлын гол зорилго нь хунтайж Хисахито насанд хүрсэн явдал болон мөн эзэн хааны гэр бүлийн гишүүний үүргийнхээ талаар олон нийтэд мэдээлэл хүргэхэд оршжээ.
Хэвлэлийн хурлын эхэнд тэрээр Японы Иватэ муж болон бусад хэсэгт гарсан ой хээрийн түймэрт өртсөн оршин суугчдад харамсал илэрхийлж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн хааны гэр бүлийн насанд хүрсэн гишүүний хувьд олон нийттэй харилцаж эхлэх болно гэдгээ зарласан ч түүний нэн тэргүүнд анхаарал хандуулах зүйл бол их сургуулийн амьдрал, хичээл ном байх болно гэдгийг мэдэгджээ.
Мөн тэрээр Япон улсын төр засгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, гадаад дотоод орчны асуудалд сонирхол хандуулж, цаашид гүнзгий судалж ойлгохын төлөө сайтар суралцах болно гэжээ.
Харин гадаадад суралцах боломжийн тал дээр хунтайж эцэг эх болон гадаадад сурсан эгч нараасаа асууж, зөвлөгөө авах болно гэсэн байна.
Хунтайж Хисахито ирэх 4-р сараас эхлэн Цүкүба их сургуулийн харьяа Байгаль орчин, хүрээлэн буй орчны сургуульд элсэн орж суралцахаар болсон бөгөөд тэрээр хэвлэлийн хурлын үеэр шавж, ялангуяа соно судлахыг хүсэж байгаагааг хэлсэн байна.

0/1000