Цагдаагийн байгууллагад сар шинийн баяр амралтын өдрүүдээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 6713 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Баярын өдрүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд зэрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 150 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгджээ. Цөөн тооны иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон харамсалтай мэдээллүүд бүртгэгдсээр байгааг албаны эх сурвалж мэдэгдлээ.
Тухайлбал Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн согтуурсан үедээ автомашины копутны хэсэгт бусдыг хэвтүүлэн бичлэг хийж явахдаа унагааж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна. Иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай хандаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү хэмээн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.