horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хятадын удирдлагууд чуулж байна

post-img

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 14 дэх удаагийн сонгуулийн гуравдугаар чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд өнөө өглөө эхэлжээ. Чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад удирдагч оролцож байна.

Тус хуралд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Засгийн газрын 2024 оны үйл ажиллагааныхаа тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар, Засгийн газар ДНБ-ий өсөлтийг 2025 онд 5 хувьд хүргэх зорилт дэвшүүлснээ танилцууллаа. Түүнчлэн энэ оны хөгжлийн гол үзүүлэлтийг тодорхойлсон байна. Тодруулбал хот суурин газрын ажилгүйдлийн түвшин 5.5 орчим хувь, хэрэглээний үнийн индексийн өсөлтийг 2 орчим хувь байхаар  тодорхойлжээ. БНХАУ-ын Засгийн газар 2024 онд эдийн засгаа 5 хувиар өсгөх зорилтоо биелүүлсэн гэж дүгнэсэн байна. 

2025 он бол 14 дэх таван жилийн төлөвлөгөөний эцсийн жил учраас дараагийн таван жилийн төлөвлөгөөг боловсруулах чухал жил гэж тодорхойлж байгаа юм. Хятадын засгийн газраас татварын хориг зэрэг олон шалгуур тавигдсан энэ цаг үед эдийн засгаа тогтвортой өсгөх зорилт тавьж байгаа нь томоохон сорилт болох вий гэсэн болгоомжлол төрүүлж байгааг ажиглагчдын зүгээс дүгнээд байна.

0/1000