Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж олон нийтэд зориулан айлдвар айлдахаар төлөвлөжээ. Шинийн 9 буюу аргын тооллоор 3 сарын 8-ны өдөр олон нийтэд зориулан өргөх айлдвар нь хоёр хэсгээс бүрдэх гэнэ.
Тодруулбал эхний хэсэгт Бурхан багшийн намтар цадиг, гэгээрлийн замналыг айлдан, сүсэгтэн олонд бурхан багшийн сургаалийг хүргэх болно. Харин дараагийн хэсэгт насны авшиг хайрлах бөгөөд насны авшиг хүртсэнээр буян хурааж, амьдралын өлзий хутгийг дэлгэрүүлэн, нас уртасч, жаргалан нэмнэ хэмээн үздэг байна.