horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Олон улсын машин хэрэгслийн үзэсгэлэн Шанхайд эхэллээ

post-img

2025 оны Шанхайн олон улсын машин хэрэгслийн үзэсгэлэн энэ долоо хоногт Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн хурлын төвд эхэллээ. Тус салбарын дотоод, гадаадын 1200 орчим аж ахуйн нэгж оролцож буй уг үзэсгэлэнд шинэ эрчим хүчний автомашин, электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нисэхийн тоног төхөөрөмж зэрэг эрэлт ихтэй салбаруудад тохирсон боловсруулалтын шийдлүүдийг танилцуулж байна.

Жуулчид CNC машин хэрэгсэл, лазер боловсруулах төхөөрөмж, металл нунтаглах багаж хэрэгсэл, түүнчлэн төрөл бүрийн холбогдох бүтээгдэхүүн, хамгийн сүүлийн үеийн технологиудыг онцлон харуулсан олон төрлийн шинэ бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой уг үзэсгэлэнд бүрджээ.

Түүнчлэн Хятадын Ниншиа мужид тариалангийн үл ажиллагаанд робот машин, нисэгчгүй онгоцыг нэвтрүүлж эхлээд байна. Одоогийн байдлаар Ниншя буюу Хотонгийн өөртөө засах орны тариалангийн салбарт дээрх технологи нэвтэрч эхлээд байна. Газар тариалан эрхэлнэ гэдэг хүнд хэцүү хөдөлмөрт тооцогддог цаг ард хоцорсныг Синхуа агентлаг онцолжээ.

0/1000