horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

“Не Жа 2” Холливудад хийгдээгүй хамгийн өндөр ашиг олсон кино болжээ

post-img

Хятадын “Не Жа 2” хүүхэлдэйн кино орлогоороо олныг гайхшируулж байна. Одоогийн байдлаар тус киноны цэвэр ашиг дэлхийн хэмжээнд 2 тэрбум ам. доллар даваад байгаа юм. Өмнө нь Холливудад хийгдээгүй кино ийм их хэмжээний ашиг олсон түүх байхгүй гэдгийг судлаачид онцолжээ.

Хятадын цагаан сарын баяраар буюу 1-р сарын 29-нд нээлтээ хийснээс хойш ердөө 30 гаруй хоногийн дараа л олсон орлогоороо 2024 онд нээлтээ хийсэн Диснейн “Inside Out 2” киног гүйцэж чадсан байна.

Энэхүү амжилт нь нэг зах зээлээс 1 тэрбум ам.долларын ашиг олсон анхны кино, тэрбум доллар давсан ашиг олсон Холливудын бус анхны кино зэргээр олон нийтийг шуугиулж байгааг дурдах хэрэгтэй.

2019 онд 5 тэрбум юанийн орлого олж, Хятадын киноны борлуулалтыг тэргүүлж байсан “Не Жа” хүүхэлдэйн киноны үргэлжлэл болгон бүтээсэн “Не Жа 2”-ыг найруулагч Ян Юй найруулжээ.

0/1000