horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гэрэлтүүлгийн тулгуур мөргөж, дарагджээ

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөсөн осол өчигдөр гарлаа. Уг осол 16:05 цагийн үед гарсан байна. Жолооч нь машиндаа хавчуулагдан, гарч чадаагүй аж. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход, 42 настай жолооч “Toyota Camry” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, дарагдсан байжээ. Аврагчид түүнийг эсэн мэнд гаргаж, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

0/1000