horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Өнөөдөр Чингис хааны шүтээн хөргийг зална

post-img

Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг залах ёслол өнөөдөр Гандантэнчэнлин хийдэд болно.

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын билэгт өдрүүдийн нэгд тооцогддог шинийн 8-ны өдөр Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хөрөг залах хүндэтгэлийн ёслол 15:00 цагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд зохион байгуулагдана. Ёслолын ажиллагааг олон нийтэд нээлттэй явуулахаар болжээ. Хийдийн зүгээс уг үйл ажиллагаанд оролцохыг хүссэн сүсэгтэн олныг морилон саатаж, Монгол төрийн их эзний шүтээнд хүндэтгэл үзүүлэн, сайн үйлсийн ерөөл өргөн, буян хишиг хүртэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байгаагаа мэдэгджээ.

0/1000