horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хүүхдэдээ улаанбурхан өвчний вакцин хийлгэсэн эсэхийг нягтлахыг захиж байна

post-img

Улаанбурхан өвчний дэгдэлт Сар шинийн баярын дараа нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг ХӨСҮТ анхааруулж байна. Сүүлд өвчилсөн хүмүүст бүгдэд нь халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрсэн бөгөөд зарим тохиолдолд хоолой өвдөх, ханиах, нүд улайх, нуухтах, нус гоожих шинж тэмдэг илэрч байгааг мэдэгдлээ.

Улаанбурхан өвчний эхний шинж нь өндөр халуурах гэнэ. Халуурч эхэлснээс хойш тодорхой хугацааны дараа биеэр тууралт гардаг. Ийм шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт яаралтай хандах шаардлагатайг ХӨСҮТ анхаарууллаа. Улаанбурхан өвчин хүнд туссан өвчтөнүүд бүгд дархлаажуулалтад хамрагдаагүй байсан нь тогтоогдоод байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдээ улаанбурхны дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг хянахыг захиж байна. И-Монголиа дээрээс товлолт вакциндаа бүрэн хамрагдсан эсэхийг хянах боломжтойгоос гадна эх хүүхдийн ягаан дэвтрээс вакцины бүртгэлээ харах боломжтой гэнэ.

Агаар дуслын замаар халдварладаг улаанбурхан өвчний вакцинжуулалтад бүрэн хамрагдаагүй эсвэл уг өвчнийг огт тусаж байгаагүй хүн халдвар авч, өвчлөх өндөр эрсдэлтэй учраас улс даяар нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлжээ.

0/1000