Өнөөдрөөс баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдэгдээд байна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурах гэнэ. Өнөөдөр нутгийн баруун хагас эхэлж байгаа цасан болон шороон шуурга маргааш зүүн аймгуудад мэдрэгдэж эхлэх төлөвтэйг анхаарууллаа.
Нутгийн зүүн хагаст маргааш нойтон цас, цас орж, цасан шуурга, өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхааруулсан байна.