Орон нутагт гараад буй гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ мэдээлэл өглөө
Ойрын өдрүүдэд салхи шуурга их байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл улс орон даяар өндөр болоод байна. Зүүн 3 аймаг, Архангай аймгийг хамарсан ой хээрийн түймрийн дуудлага бүртгэгдэж холбогдох байгууллагууд ажиллаж байна. Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай аймгуудад нийтдээ 14 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэнээс 11 түймрийг цурамд оруулж 2 түймрийг унтраахаар ажиллаж байгаагаа мэдэгдээд байна.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад түймэр унтраах явцад салхи шуурганы хүч их байгаа нь нөхцөл байдлыг улам хүнд болгож байгаа гэнэ.

Түймрийн цар хүрээ богино хугацаанд цар хүрээгээ тэлж байгаа нь 6-18 м\сек хүртлээ шуурч байгаа аж. Нийт нутгийн хэмжээнд хуурайшилт ихтэй байгаа нь түймрийн эрсдэл асар хурдтай газар авах эрсдэл ихтэй гэнэ. 2 удаагийн түймэр айлын яндангаас цогшилд үсэрснээс үүдсэн бол Дорнодод гарсан 3 улаагийн түймэр хогийн цэг дээрээс тархжээ. ОБЕГ-аас иргэдийг гал алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Урьдчилсан байдлаар Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдад гарсан түймрээс болж 22 хашаа саравч, 16 монгол гэр, 2 автомашин, тодорхой тооны мал хорогдсон мэдээлэл байна. Хохирлын нийт хэмжээг хараахан эцэслэн тогтоогоогүй байгаагаа мэдэгдлээ.