horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ж.Сүхбаатар:Би бурхны ч тэр хуулийн ч тэр цээрлэл хүлээхээр зүйл хийгээгүй

post-img

Олон удаа хойшилсон “Ногоон автобусны” гэх шүүх хурал үргэлжилсээр байна. Тэнүүн-Огоо ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын 24 холбогдсон уг шүүх хуралд өнөөдөр Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар мэдүүлэг өглөө. Тэрээр мэдүүлэгтээ “Би тэнэг байлаа гэхэд өөрийнхөө эсрэг ажиллахгүй шүү дээ. Ямар ч байсан энэ хэргийг өнөөдрийг хүртэл үүрч яваа нь төрийг хохиролгүй болгох сон гэж үзсэндээ энэ бүхнийг хүлцэж өдийг хүрлээ. Би улс төрийн хариуцлага хүлээсэн, ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгсөн шүү дээ. Манай П.Наранбаярын тухайд надад ярьснаасаа өөр зүйл ярьсан. Сүхбаатарын талбайд хүлээж аваагүй автобуснуудыг гаргаж тавьсан. Хотын дарга асан Д.Сумъяабазар бид хоёр юунаас нь айх вэ гэж ярьж байсан нь шинэ гэж итгэж байсных.  Үнэн мөн нь цаг хугацааны явцад илэрдэг гэдгийг хэлмээр байна. Би хуулийн өмнө хариуцлага хүлээх буруу зүйл хийгээгүй гэдгээ амлая. Би төр ард түмэн, гэр бүлийнхээ өмнө хэлэхэд би бурхны цээрлэл хүлээхээр зүйл хийгээгүй. Та бүхэн хуулийн цээрлэл үзүүлэх гээд над руу дайрсан ч би тийм зүйл огт хийгээгүй ” гэж мэдэгдлээ.

 Хэргийг сануулахад Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд Ногоон автобус худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан юм. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн билээ. Энэ хэргээс болж 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдэг. Шүүх хурал үргэлжилж байна.

0/1000