horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Төсөвт тодотгол яаралтай хийх шаардлага үүссэн гэв

post-img

2025 оны төсөвт тодотгол хийх нөхцөл нөхцөл байдал оны эхний улиралд тодорхой болоод байгааг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдэгдлээ. Оны эхнээс төсвийн орлого 38 хувиар дутах нь тодорхой болоод байгаа бөгөөд орлогын эх үүсвэрийн гол хувийг бүрдүүлнэ гэж тооцоолж байсан нүүрсний үнэ буурсан нь төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага үүссэнийг мэдрүүлж байна гэв. Цаашид ч нүүрсний худалдан авалт огцом саарах эрсдэл бодитой үүссэнийг хүлээн зөвшөөрөх шаардлага үүсжээ. 2025 оны төсвийн тодотголыг аль болох эрт хийх тусмаа эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл бага тусах гэнэ. Дор хаяж 1-2 их наядаар төсвийн орлогыг танах шаардлага үүссэн байна. Ирэх 7 хоногт нээлтээ хийх хаврын чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн тоонд төсвийн тодотгол багтаагүй. Тэгэхээр хэт өөдрөг төсөөлсөн 2025 оны төсвийн тодотгол чуулганы хэлэлцүүлгээр оочир дайран орж ирэх магадлал бий болжээ.

0/1000