horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ч.Өнөрбаяр: Бид сайд нарыг вакумжилтаас гаргахын төлөө ажиллана

post-img

Засгийн газрын үйл ажиллагаа хэрэгжиж байгаа эсэхийг Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулж Ч.Өнөрбаяр даргаар томилогдон иргэдийн гаргасан өргөдөл гомдлын дагуу төрийн байгууллага яамдад хяналт шалгалтын ажил хийх чиг үүрэгтэй ажиллах болжээ. Уг нь бол Хууль зүй дотоод хэргийн яам, хууль хяналтын байгууллага Монголд байгаа боловч яагаад чиг үүргийн давхардал бүхий агентлаг нэмж төрийг улам данхайлгаж байна вэ гэдэг анхаарал татна. Тэгвэл тус газрын даргын зүгээс Ерөнхий сайд бидэнд “Ерөнхий сайд болоод бусад сайд дарга нарт вакумжилт үүсгэхгүйн тулд ажиллаарай” хэмээн захисан гэж мэдэгдээд байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс Дархан-Уул аймагт 63 төгрөгийн тендертэй холбогдох зөрчил илэрсэн, Баянхонгор аймагт төрийн албаны хууль зөрчсөн томилгооны асуудал үүссэн зэрэг зөрчил илрүүлсэн талаараа мэдээллээ.

0/1000