Өнөөдрөөс эхлэн Дорнод аймгийн хэмжээнд гурван сарын хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Шалтгаан нь ой хээрийн түймэртэй тэмцэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллахын тулд гэнэ.
2025 он гарснаас хойш зүүн гурван аймгийн нутагт гарсан ой хээрийн түймрийн улмаас 53 мянган га талбай шатсан гэдэг мэдээлэл байна.
Энэ 7 хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй, хуурайшилт өндөр учраас түймрийн цар хүрээ газар авахаас сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ. Маргааш зүүн аймгуудын нутгаар салхины эрч 24 м/с хүрч, 12-нд Халх голын сав газраар цасан шуурга шуурч, хүчтэй салхи шуургатайг цаг уурчид анхааруулаад байгаа юм. Тиймээс Дорнод аймгийн Онцгой комиссоос хот хоорондын авто замын аюулгүй байдлыг хангах, сумдаас орж гарч байгаа хөдөлгөөнийг бүртгэх, сум тус бүр хариуцлагатай жижүүр, нээлттэй утас ажиллуулах зохицуулалтыг хийхээр болжээ.