horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

2 тэрбум төгрөг аваад, сураггүй болсон компанитай гэрээгээ цуцалж, шүүхэд өглөө

post-img

Дорнод аймгийн Чойбалсан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дээр барих байсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга 6 жил царцжээ. Уг барилгын тендерт шалгарсан “Шимт газар” компани 5.4 тэрбумын санхүүжилттэй энэхүү ажлын 24 хувь буюу хоёр тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг авсан боловч зургаан жил юу ч хийлгүй, ажлаа зогсоосон байна.
Боловсролын сайд П.Наранбаяр үүнийг газар дээр нь үзэж танилцаад “Шимт газар” компанитай хариуцлага тооцож, гэрээг цуцалж, улсыг хохиролгүй болгох шийдвэр гаргалаа. Тэрээр тус компанийг шүүхэд өгч, улсын төсвөөс өгсөн мөнгөө буцааж авах, алдагдсан боломжийнхоо өртгийг нэхэмжлэхээр болсон байна. Уг сургуулийн тендерийг дахин зарлаж, хариуцлагатай компаниар бариулахаар шийдвэрлэлээ.
Уг нь энд 640 хүүхдийн суудалтай сургууль барихаар 2020.05.29-нд шав тавьжээ. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2019.10.22-нд зарласан тендерт “Шимт газар” ХХК оролцоод шалгараагүй ч 2019.12.03-нд дахин зарласан тендерт шалгарч, уг барилгыг 2022 оны 9 дүгээр сараас өмнө ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн ч ажлаа дуусгалгүй орхисон байна. Одоо энд овойсон шороо, гозойсон төмөр л байгааг Боловсролын сайд нүдээр харснаа П.Наранбаяр онцоллоо. Түүний хэлснээс үзвэл тус компани улсын төсвөөс  2 тэрбум төгрөг аваад, алга болжээ.

Уг нь эл сургуулийг 3 давхар, 8400 ам метр талбайтай, спорт заал, урлаг заал, хоолны газар, 5 кабинет, 13 анги, эмч, сэтгэлзүйчийн өрөө, багш нарын өрөө, хувцас солих өрөөтэй байхаар төлөвлөжээ. Гэвч одоо барьсан сургууль ч үгүй, барилгын компанийн сураг ч үгүй болсон аж.

0/1000