horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Түймэр унтраахаар үүл буудаж байна

post-img

Ус, цаг уурын хүрээлэн түймэр унтраах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар Сүхбаатар аймгийн нутагт цаг агаарт зориуд нөлөөлөх экспедиц гаргажээ. Тус аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан “Шарга бороо-2” экспедиц Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүл буудан, нойтон цас орууллаа. Уг цас 2 цаг үргэлжлэн ороод байна. Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3 мм нойтон цас ороод байна. Өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлүүлэн, үүл буудаж байна.

0/1000