Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан. Үүний дагуу 2024-2025 оны хичээлийн жилд I, II улиралд бие даалтын 7 хоног гэж бий болгосон юм.
2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоног:
Нийслэл: 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 4-ний өдрийг дуустал
Орон нутаг: 3 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал
Хичээлийн жилийн II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлтэй дараах линкээр орж танилцаарай.
🔗 https://drive.google.com/file/d/1fj-zcUwpFOQKAV_twVzw1V-084gBoTyx/view?usp=sharing