horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар зэрэг эхэллээ

post-img

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулж, Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу энэ оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтад оролцохоор нийслэлд 1703, улсын хэмжээнд 4041 иргэн бүртгүүлжээ.
Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 12-14-ний хооронд үргэлжилнэ. Шалгалтыг өдөрт 5 ээлжээр авна. Нэг ээлжинд 131 иргэн шалгалт өгөх юм.

2024 онд зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад нийслэлд 7749 иргэн бүртгүүлж, 5427 иргэн шалгалт өгчээ. Үүнээс 2057 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлсэн юм.

Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд “Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл, орон нутагт цахимаар зохион байгуулж байна. Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга, зохион байгуулалт улам боловсронгуй болж байна. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон. Шалгалтыг 100 хувь цахимд шилжүүлж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй болж, шалгалтын дүн хэн нэгнээс бус зөвхөн өөрөөс нь хамаарч, хэн сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, шалгалтад өндөр оноо авах нөхцөл бүрдсэн”-ийг тодотголоо.

0/1000