Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userГ. Урантөгс

Гоо сайхны Dinto брэнд жүжигчин Ким Сү Хёнтой хамтын ажиллагаагаа түр хугацаанд зогсоолоо

Гоо сайхны Dinto брэнд жүжигчин Ким Сү Хёнтой хамтын ажиллагаагаа түр хугацаанд зогсоолоо

Жүжигчин Ким Сү Хён талийгаач Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байхад нь үерхсэн гэх мэдээлэл цацагдаж олон нийтийн шүүмжлэл дагуулж буй энэ үед Dinto компанийн гүйцэтгэх захирал Ан Жи Хэ мэдэгдэл гаргажээ.Уг мэдэгдэлд ” хэдийгээр энэ мэдээлэл үнэн бодитой эсэхийг эцэслэн нягтлаагүй ч яаран шийдвэр гаргахаас илүүтэй бид бодит байдлыг илүү тодорхой болохыг хүлээж байна. Энэ ч үүднээс жүжигчин Ким Сү Хёнтой хамтран ажиллах бүх төлөвлөгөөг түр хугацаанд зогсоож байна” гэж мэдэгджээ. Ташрамд дурдахад Жүжигчин Ким Сү Хён нийтдээ 19 брэндийн элч төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд үерхлийн мэдээг түүний агентлагаас эрс няцааж байгаа аж.

0/1000