horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал Зүүн Азийн супер лигийн Зөвлөх зөвлөлийн гишүүнээр ажиллана

post-img

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Макао хотод Азийн сагсан бөмбөгийн чуулга уулзалт болж өнгөрсөн. Энэхүү чуулга уулзалтад МСБХ-ны төлөөлөгчид урилгаар оролцсон юм. Тэгвэл энэ үеэр Зүүн Азийн лигийн Зөвлөх зөвлөлийн хурал болж, Монгол Улсыг төлөөлж МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалыг гишүүнээр сонгожээ. Ингэснээр олон улсын лигийн тэмцээний зөвлөлд Монгол Улсаас анх удаа төлөөлөгч ажиллахаар болж байна.

Дашрамд дурдахад Зүүн Азийн сагсан бөмбөгийн супер лигт МСБХ-ны 2025 оны аварга баг оролцохоор болсон билээ.

0/1000