horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Х.Нямбаатар:Би хэнээс ч уучлал гуйхгүй

post-img

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шүүхээс гарах биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гаргаж хариуцагч нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын дансыг царцааж битүүмжлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Тэгвэл шүүхийн шийдвэрийн талаар нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Тантай холбоотой тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

– СХД, ХУД, ЧД-ийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн дагуу захирамж гаргаж Х.Нямбаатарын эд хөрөнгийг битүүмжилнэ гэсэн байна лээ. Надад 1 тэрбум төгрөг байхгүй. Би шүүхийн шийдвэрт гомдол гаргасан байгаа. Маргааш 14.00 цагаас гомдлыг хэлэлцэнэ. Би хэн нэг хүнээс уучлал ямар ч шаардлага байхгүй.

– Автомашины улсын дугаар олголт шагийн наймаа боллоо. Таны гаргасан шийдвэр ийм үр дагавар үүсгэсэн гэж үзэж байгаа хэсэг нийгэмд байна. Та энэ асуудалд юу гэж хариулах вэ?

Автомашины улсын дугаарыг хууль бусаар худалдаалж байгаа эсэхийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар хандсан гэнэ. Автомашины улсын дугаар тодорхой хяналтын дагуу олгогдох ёстой. Гэтэл хүчингүй болсон автомашины улсын дугаарыг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэлд хууль бусаар улсын дугаар олгоод байна уу гэсэн хардлага төрөөд байна. Надад ч тодорхой баримт бий. 80 мянган автомашин зорчих багтаамжтай зам дээр 10 дахин их автомашин зорчиж байна. Улаанбаатарт багтаж шингэхгүй байгаа их автомашины тоог цөөрсний дараа дугаарыг хязгаартай олгож байхаар шийдвэрлэсэн. Шинэ автомашин худалдан авахад бол хориг байхгүй. Нийслэлд  автомашин  хэвийн зорчих боломж бүрдээд түгжрэл буураад ирэхээр дугаар олголтыг хязгаарлалтыг болих төлөвлөгөө бий гэж мэдэгдээд байна.

0/1000