horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Авто худалдааны төв шатаж, 21 машин хайрагджээ

post-img

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд өчигдөр 06:20 цагийн үед авто худалдааны төв шатаж, 21 машин хайрагджээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги уг галыг унтраалаа. 50х70 метр хэмжээтэй авто худалдааны төвийн барилгын хана, дээврийн хэсэг, эд зүйл шатаж, 21 ширхэг автомашин хайрагдсан байна.

Уг галыг хажуугийн байшинд авалцахаас өмнө зогсоож чадсан байна. Гал сөнөөгчид уг галаас 21 машин, иргэн, аж ахуйн нэгжид учирч болох 4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ.

0/1000