Төрийн албаны нөөц бүрдүүлэх энэ оны эхний улирлын шалгалтыг энэ сарын 12,13-ны өдрүүдэд 6 ээлжээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус шалгалтад нийт 117 иргэн бүртгүүлснээс 3 дугаар сарын 12-ны өдөр 69 иргэн оролцохоос 54 иргэн оролцсон байна. Тэдний 37.3 хувь нь буюу 20 хүн л тус шалгалтад тэнцжээ.
Төрийн албаны шалгалтыг жилд 4 удаа авдаг. Уг шалгалт нь Төрийн албаны ерөнхий шалгалт, удаах нь төрийн албаны тусгай шалгалт гэсэн төрлөөр явагдана. Анх удаа төрийн албанд орох гэж байгаа бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй бүх иргэдэд нээлттэй явагддагаараа онцлогтой. Төрийн албаны шалгалтад бүртгүүлээд өгөөд тэнцвэл төрийн албаны нөөцөд бүртгэгддэг байна. Нөөцийн хугацаа 3 жил байдаг. Шалгалт өгч байгаа хүмүүсийн зорилго янз бүр. Яг зарласан ажлын байранд шалгалт өгч байгаа бол Төрийн албаны тусгай шалгалтыг өгөх шаардлагатай.