horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Европын батлан хамгаалахын сайд нар Украины энх тайван, аюулгүй байдлын асуудлаар чуулав

post-img

Цэрэг, зэвсгийн хүчин чадлаараа Европт тэргүүлэгч таван орны батлан хамгаалахын сайд нарын уулзалт Францын нийслэл Парис хотноо зохиогдлоо. Европын таван орны батлан хамгаалахын сайд нарын уулзалт Парис хотноо явагдсан НАТО-гийн гишүүн орнууд болон мөн Япон, Австралийн зэвсэгт хүчний тэргүүн нарын уулзалтын дараа өдөр болж өнгөрсөн байна.

Франц, Их Британи, Герман, Итали, Польшийн батлан хамгаалахын сайд нар Украины нөхцөл байдал болон мөн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн бөгөөд уулзалтыг зохион байгуулагч Францын батлан хамгаалахын сайд Себастьен Лекорну уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлсний дараагаар Украины аюулгүй байдлын бэхжүүлж, тус улс дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа 15 улс орон илэрхийлээд байгааг онцолжээ.

ОХУ-Украины хооронд гал зогсоох яриа хэлэлцээ явагдаж байгаа энэ үед ийнхүү мөн Европын батлан хамгаалахын сайд нар уулзаад байна. Хэрвээ Украины зөвшөөрсөн 30 хоногийн хугацаанд гал зогсоох АНУ-ын саналыг ОХУ хүлээж авсан тохиолдолд тэрхүү нэг сарын хугацаанд Украинд урт хугацааны аюулгүй байдлыг тогтоох боломж бололцоог эрэлхийлэх ажилд Европ бэлэн байх ёстой гэдгийг С.Лекорну тодотгож, ойрын 2 долоо хоногийн дотор Европын батлан хамгаалахын сайд нар ахин чуулж уулзах болно гэдгийг мэдээлсэн байна. 

Мөн тэрээр Саудын Араб улсад явагдсан АНУ-Украины уулзалтын үр дүнг сайшаан хүлээн авч байгаагаа мэдэгджээ. Европын батлан хамгаалахын сайд нар мөн Украин улсад үзүүлэх дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлсээр байх болно гэдгээ илэрхийллээ. Их Британи улс 2025 онд Украинд 5.3 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээ амлаад байгаа бол Польш, Франц тэргүүтэй Европын бусад орнууд Украинд нэмж зэр зэвсгийн тусламж илгээхээр болсон байна. 

Уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан мэдэгдэлд “батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж, зэвсгийн үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөснөөр Европын аюулгүй байдлын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай” байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

0/1000