horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ-ын Боловсролын департамент тал ажилтнаа цомхотгоно

post-img

АНУ-ын Боловсролын департамент нийт албан хаагчдынхаа 50 орчим хувийг цомхотгохоор болсноо мягмар гарагт зарласан байна.

Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны зүгээс Боловсролын департаментыг бүрмөсөн хаах хүрээнд авч хэрэгжүүлж буй эхний шатны арга хэмжээ болоод байна.

Мягмар гарагаас эхлэн тус яамны олон зуун ажилтан, албан хаагчид цомхотголд хамрагдаад байгаа юм. Цомхотголын хүрээнд тус яамны нийт 4100 орчим албан хаагчдын тал нь хамрагдахаар болжээ.

Тодруулбал, 2100 орчим албан хаагч энэ сарын 21-ний өдрөөс эхлэн ажлаасаа чөлөөлөгдөж, ажилласан жилээсээ шалтгаалсан нөхөн төлбөр авахаар болсон байна.

Түүнчлэн 300 гаруй албан хаагч өөрсдийн хүсэлтээр 25000 ам.доллар хүртэлх нөхөн төлбөр аваад шууд халагдах сонголтыг хийжээ.

Д.Трампын хувьд маш эртнээс боловсролын департаментыг бүрмөсөн хаах хүсэлтэй байсан боловч аливаа яамыг бүрмөсөн хаах асуудлыг Конгрессын зөвшөөрлөөр шийддэг тул эхний ээлжинд ийнхүү цомхотгол оруулаад байгаа юм.

1979 онд анх үүсгэн байгуулагдаж байсан Боловсролын департамент нь ерөнхий боловсролын сургуулиудын төсөв санхүүжилт, оюутнуудын зээл тусламж болон бага орлоготой оюутнуудад дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хариуцдаг яам бөгөөд тус яамны жилийн төсөв ойролцоогоор 238 тэрбум ам.доллараар хэмжигддэг байна.

АНУ-ын Боловсролын төрийн нарийн бичгийн дарга Линда МакМэн мэдэгдэлдээ.

0/1000