horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Зам тээврийн ослын улмаас 4 иргэн амь насаа алдаж, 2 тээврийн хэрэгсэл шатжээ

post-img

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт, Өвөрхангай аймаг чиглэлд 3 км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан тоёота приус 20 маркийн жолооч “Б” болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан тоёота приус 20 маркийн жолооч “Т” нар мөргөлдөж, ослын улмаас 1 жолооч, 3 зорчигчийн амь нас хохирч, 2 тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна. Тус хэрэгт Булган аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.

0/1000