Улаанбурхан өвчтэй хүн илэрсэнтэй холбогдуулан, Өмнөговь аймгийн Онцгой комисс 3-р сарын 13-нд хуралдаж, Даланзадгад сумын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 17-ний өдрийг дуустал цахимд шилжүүлсэн юм. Тус аймгийн хэмжээнд тэмцээн, уралдаан, дугуйлан, секц, олон нийтийн үйл ажиллагааг 18-аас доош насны хүүхдүүдийн дунд зохион байгуулахыг 3 дугаар сарын 20 хүртэл хязгаарлав. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Харин Дундговь аймагт улаанбурхантай 2 өвчтөн илэрч, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсантай холбогдуулан, 3-р сарын 15-18-ны хооронд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн.
Үүнийг Боловсролын сайд Дундговь, Өмнөговь аймгийн засаг дарга нар Боловсролын ерөнхий хууль хэрэгжүүлэхгүй, Боловсролын яаманд урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж, холбогдох хууль, тогтоомж зөрчсөн гэж буруутгалаа.


2025-03-17 03:19:08
Харин Наранбаяр сайд амьдрал мэдэхгүй , цагаан байна. Юм мэдэхгүй байж бүхнийг мэддэг дүр битгий эсгэж бай.
Танай яам чи зөвшөөрөл өгөх гэсээр байтал тэр өвчин чинь их тархах байсан.
Засаг дарга нарын зөв