horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан  зогсоох хэрэгтэй

post-img

Өнөөдөр бидний “Эх оронч” гэгддэг хүмүүс Хятад улсад маш их дайсагнажбайна. Бүр сүүлдээ ил цагаандаа гарсан ч гэж хэлж болно. “Хөх Монгол”, “Даяар Монгол” зэрэг сүртэй, сүртэй нэртэй бүлгэмүүд байгуулж, Хятад улсын хөрөнгө оруулалттай компаниудыг айлган сүрдүүлж шантаажилдаг байснаа одоо хэн дуртай нь утастайгаа очоод янз бүрээр хэлж, элдэв зүйлсийг нь сүйтгэдэг боллоо. Петрочайна Дачин тамсаг компани дээр гарч байгаа үйлдлүүд бол маш тодорхой жишээнүүдийн зөвхөн нэг нь. Шууд бичлэг хийж дайраад л, компанийн үйл ажиллагааг нь зогсооход хамгийн харамсалтай нь дор нь хэдэн мянгаараа харааж зүхсэн, хөөж явуулах тухай бичсэн сэтгэгдлүүд хөвөрнө. Хамгийн сүүлд л гэхэд хятад ажилчдынх нь шүтлэг мөргөлийн зүйлсийг зүйлсийг нь эвдэн сүйтгэж байгаа харагдана лээ.Гэтэл бид чинь эртнээсээ бүх шашныг эн тэнцүү авч үзэж ирсэн хүмүүсийн үр удам. Дээрээс нь ардчилсан Үндсэн хуульдаа ч хүний шүтэх, эс шүтэх эрхийг дээдэлж, хүндлэх тухай заачихсан байгаа. Даанч энэ бүхнийгээ ч үл тоож Хятадад дайсагнах байдал газар авлаа. Хятадуудыг л муучилж, дээрэлхэж, булаан дээрэмдэж байвал “Ардын баатар” шахуу авч үзэж байна. Социализмын үед бол Монгол Улсын бидний номер нэг дайсан нь Хятад гэж зарладаг. Тийм суртал ухуулга явуулдаг байсан. Уг нь ийм цаг үе өнгөрөөд удаж байгаа ч ард түмний маань ойлголт ийм хэвээрээ л байгаад байна.

Хятад улсад л дайсагнаж байвал эх орондоо хайртай, эх оронч болно гэж бодоод байх шиг байгаа юм. Гэтэл манай Ю.Цэдэнбал дарга бодлогын өөрчлөлтийг анзааралгүй хятад улсад л дайсагнавал мундаг болно, Орост сайн нэр олно гэж бодож явж байгаад албанаасаа бууж байсан түүх бий. Дээрээс нь зарим  нэгэн увайгүй нөхдүүд ч ардтүмнийхээ ийм сэтгэл зүйг ашиглан тэднийг муучилж, олон нийтээс дэмжлэг авч, нэр хүнд олохыг зорьдог болсон байна. Мэдээж олон  мянган дагагчтай, түмэнд танигдсан нэр нүүрээ дараа нь улам дээшээ авирах, албан тушаалд очихдоо л ашиглана. Наанаа энэ мэт ард түмнийг өдөөн турхирч,хятадуудыг үзэн ядах байдлыг нь дэвэргэчихээд утсаа унтраагаад хятадууддаа тал засдаг, хамтарч ажиллахыг хичээдэг нөхдүүд ч байж л байна.

Түүх түүхээрээ үлдэж өнөөдөр Монгол, Хятад хоёр улсын харилцаа тэр үеийнхээс тэнгэр, газар шиг ялгаатай болсон. Өнөөдөр манай эдийн засгийн бүхий л харилцаа урд хөршөөсөө хамааралтай болсон. Өмсөж зүүх, идэж уухаас эхлээд бүгдийг нь бид тэднээс авдаг. Гадагш нь зарж мөнгө олж байгаа цөөн хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ч тэд л худалдаж авдаг.  Хуучин цаг шигээ Оросоос хамааралтай гэж бодоод л, Хятад гутал хувцас өмсөж, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг идэж эдэлж хэрэглэж явна. Хойд хөршөөсөө бид өнөөдөр шатахуунаас өөр зүйлийг авахаа больсон. Цахилгааны хараат байдлаасаа бараг л гарч байна. Ойрын хэдэн жилдээ бүрмөсөн гарчихна. Хэл амтай Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлчихээр шатахууны хараат байдлаас хараат байдлаас 50-60 хувь гарах тооцоололтой ч юм билээ. Тэгэхээр Орос хилээ хаачихвал л үхчих гээд, тэднийг ах гэж дуудахаа больчихвол баларчих гээд байгаа юм шиг үздэг байдал нэгэнт өөрчлөгдсөн. Хэрэв цаг төр муудаж, Орос улс задарч, дайн дажин болбол бидний тусгаар тогтнолын баталгаа Хятад улс л болно.

Уншигч танд үнэмшилгүй, итгэж боломгүй санагдаж байж болох юм. Гэхдээ бидний байгаа бодит үнэн тийм юм. Энэ үнэнээс бид хаашаа ч зайлах боломжгүй. Өнгөрсөн түүхэнд Барон Унгерн гаминг манай нутгаас хөөж байсан бол Барон Унгерн эргээд манайд орж ирэхэд гамин нь түүнийг хөөхөөр болсон гэдгийг л ойлгох хэрэгтэй. Цаг төр ингэж эргэсэн байна. Манай төр засаг бүхий л үйл ажиллагаагаа Хятадтай хамтран явуулж байгаа нь үнэн. Нүүрсний худалдаа, хил холболтын төмөр зам гээд яривал бид тэдний л амыг хардаг. Тэд юу гэж дуугарна, түүгээр нь болохоос бараг өөр сонголтгүй. Өнөөдөр нүүрсний үнэ унаж, хятадуудын нүүрс худалданавалт багассанаас болж бид урд хил дээрээ 10 сая тонн нүүрсний овоолготой болчихсон сууж байна. Мэдээж энэ мэт асуудлыг дээд түвшиндээ ярьж ойлголцоод гацаа арилж, бизнесийн үйл ажиллагаа цаашид хэвийн явах л байх. Гэхдээ өмнөд хөрш биднээс ганцхан нүүрс л худалдан авахаа больчихвол манай улсын төсөв 70 орчим хувиар тасарч, эдийн засаг гээд ибайх юм байхгүй.болно.

Гэтэл ийм байж төр засаг маань Хятадад илт дайсагнаад байгаа хүмүүсээ боль гэж ерөөсөө хэлэхгүй юм. Тохирсон аргахэмжээг нь ч авахгүй юм.

Уг нь ингэж өмнөд хөршдөө дайсагнасан үйл явдлуудыг цаг тухай бүрд нь таслан зогсоож байх хэрэгтэй байна. Аль юм болгон өнгөрсөн баларсан түүх сөхөж, өмнөд хөршөө муулж суух юм. Тиймээс хөрш улсдаа илтэд дайсагнасан, хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суулгаж мэдэхээр үйлдлүүдэд төр засаг, цагдаа хүчний байгууллага анхаарал хандуулж байх нь зүйтэй. Газар зүй, геополитикийн хувьд бид өөрчилж болохгүй хоёрхон хөрштэй. Наанаа сайн хөршийн хамтын ажиллагаа, уламжлалт  найрсаг харилцаатай гэдэг ч нидэр дээр ингэж үзэн ядаж, түүнийг нь ард түмнээрээ хөөргөн дэвэргэж, төр засаг нь ч нүдэн балай чихэн дүлий суугаад байж таарахгүй. Тиймээс энэ хоёр хөрштэйгөө хоёулантай нь энхийг эрхэмлэсэн найрамдалт харилцаатай баймаар байна. Нэгийг ньах, нөгөөг нь дайсан гэж  үздэгээ болих хэрэгтэй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

0/1000
Э

Шаахайгаа чирсэн Хужаа гөлөгнүүд мах шөлнөөс нь өгсүүлээд Монголын бүх зүйлийг бузарлаж дуусгаж байгаа
Жанчхүүгийн даваанаас нааш Хятад шаахайн мөр гаргахгүй бх ёстой!!!

Irgen purve

Eniig yalgaj salgmar bna .
1)Hudlaa eh oronc shaaj bdg en met bulgmud bdg
2)Eh orond maani ireed davardag, huuli zurcdg gadniihan der ocod live hiidg humuus 2ynz bn (yg eh ornoo gsn, hudla ashig haisn)
3)Hujaa nart durgu baih heregtei 3000jil zan aash bodlogo geed hujaa narin yu n c uurclugdugu ted bidnig darah uusgah bodlgtoi baisaar l baigaa
4) Uvur Mongold hiij baigaa zuilsee odoo manaid hiij ehleed l baigaa
Tednig tur hynaj cadahgu bga bolhor irged n shah n zuv neg bodlor buruu

Иргэн

Хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт Монгол улс хоёр хөршийн эв зүйг зөв олж эн тэнцүү бодлого барин эрх тэгш харилцан ашигтай байх нь чухал…Хятад хилээ хаахад л бид хэдэн малаа идэж дуусаад турж үхэцгээнэ..Бидний валют олох хаалга хаагдаж хонины нэхийгээрээ өвөл зунгүй хувцас хийж өмсөх биз..Оросоос авья гэх валют байхгүй.Орос биднээс юу ч авдаггүй..Ийм л юм болно шүү..

уншигч

Зарим тэнэг новшнууд хоёр хөршийн эсрэг тэнэгтэж байгааг хатуу шийтгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол монголд гай болно шүү

Төмөр

ХЯТАД МОНГОЛЫН МӨНХИЙН ДАЙСАН ХЯТАДЫГ МАГТАН ДУУЛСАН МУУ ЗОЛБИН ПИЗДА ЧАМАЙГ АМЬДААР ЧИНЬ МӨЧИЛЖ АЛВАЛ ТААРНА.

Төмөр

Юугаа хуцаад байна.Хятадууд бидний мөнхийн заналт дайснууд.Хятадын цусаар гол урсгах хэрэгтэй.

Иргэн

Санал нэг ээ. Хятадын аюул гэгчийг хуучин нэрээр ЗХУ 1960-70 оны үеэр зохиож манайд цэргээ оруулсан билээ. Түүхийн сурах бичгүүдэд хүртэл орсон энэ зохиомол аюул бидний тархи толгойд гүн шингэсэн тал бий. Нөгөө талаас Маогийн дотооддоо явуулсан соёлын хувьсгал гэх харгислал ах дүү өвөр монголчуудад хүнд тусч тэр нь Монголд нөлөөлсөн нь ч түүхэн үнэн. Оросууд харгис талруугаа,хятадууд аядуу талруугаа хандсан сүүлийн үеийн гадаад бодлогыг бид ойлгох ёстой болов уу

Бат

Хятдад дагаар орох уу орос оруулах бллов уу ямар ч улсад хэсэг бүлэг хүмүүс байдаг шүү дээ дөвийлгөж ярих ог. Хэрэггүй бид тусгаар бөгөөд аодчилсан улс

ИРГЭН

Алтан дундаж гэж нэг юм бнаа даа!!! Алтан дундаж сурлагатай амьдарлын ухаантай хүүхдэд амьдралд хөл алдалгүй явдаг байхаа!!! Онолын мэдлэгтэй онц сурлагатангууд бодит амьдралын тооцоолол муу байдаг цалингаас цалинд шүтэж амьдардаг!!! Тиймээс амьдарлын ухаантай айл хөршүүдтэйгээ аятай сайхан айлсаж амьдрана шүү Монголчуудаа!!

Зочин

2 хөрштэйгээ тэнцүү байдлаар л харьцах ёстой