horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Орфей” театр 5 жилийн хугацаанд бүтээсэн 5 жүжгээ дахин толилуулна

post-img

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ онд тохионо. Эл ойдоо зориулан тус театрынхан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгох аж.

Тухайлбал, Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам төрлөөр, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг театрын урлагт дурлагсдад толилуулж байв. Тус театрынхан энэ 2025 онд эдгээр таван жүжгээ дахин толилуулах юм байна.

Энэ сарын 27-нөөс “Амьдрахуй” драмын жүжгийг Тусгаар тогтголын ордонд тоглох бол 4 дүгээр сард “1984” постдрамын жүжгээ хүргэх юм байна. Харин ирэх намрын үзвэрийн жилийн үзвэртээ “Фауст”, “Гэм зэм”, “Опал” жүжгээ толилуулахаар төлөвлөжээ.

0/1000