horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ

post-img

Засгийн газраас Төрийн бүтээмжийн үндэсний хорооны нэр, чиг үүрэгт өөрчлөлт оруулан “Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл” болгон өөрчилж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталсан. Өнөөдөр “Төрийн хэмнэлт, бүтээмжийн үндэсний зөвлөл”-ийн анхдугаар хурал боллоо.

Төрийн бүтээмж, хэмнэлтийг хэрэгжүүлэхийн тулд Ажлын байрны давхардлыг эргэн харж, хэмнэлтийг төр өөрөөсөө эхэлнэ.

Төрийн албаны бүх салбар яамдууд дээр процессын дахин инженерчлэл, ажлын байрны зураг авалт хийж давхардсан үүрэг чиглэл бүхий ажлын байруудыг харна гэсэн үг.

Мөн Засгийн газраас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор салбар дундын уялдааг хангаж, чиг үүргийн яамдыг мэргэжил, арга зүйгээр дэмжих үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн төрийн зарим чиг үүргийн төрийн бус байгууллагыг хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг хийх хэрэгтэй.

0/1000