Экологийн цагдаагийн албанаас хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал; Энэ оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт С, А нар бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Улсын тусгай хамгаалалтай газраас нэн ховор амьтан Шивэр хандгайг нэр бүхий 6 этгээд бүлэглэн хууль бусаар агнасан, бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргүүдийг илрүүлжээ.
Хууль бус ан агнасан этгээдүүдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг, бууны сум, тээврийн хэрэгсэл, амьтны түүхий эд эрхтэнг хураан авч, битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан этгээдүүдийг, илрүүллээ
- 2025/03/25
- •
- 7 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай