horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Сүхбаатар аймагт авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

post-img

Цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбоотойгоор аймгийн төв болон сум, суурин газраас гарах авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна. Тодруулбал, аймгийн засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 25-ны 20.00 цагаас 26-ны 12.00 цаг хүртэл хязгаарлав. Цаг уурын байгууллагаас өгч буй мэдээгээр өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр нийт нутгаар цас орж, салхи секундэд 9-14 метр, түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж цасан шуурга шуурч хүйтрэх тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа. Харин гуравдугаар сарын 27-ноос цас орохгүй, салхи ихэнх хугацаанд 6-11 м/с хүрч, агаарын температур -5-10 градус байна гэв.

0/1000