Netflix дээрх солонгосын 2 уран бүтээл үзэлтээрээ дэлхийн долоо хоног тутмын чартуудыг тэргүүлсэн гэж стриминг платформ лхагва гарагт мэдэгдлээ. “Амьдрал чамд мандарин өгөх үед” цуврал ням гарагт дуусаж байгаа бөгөөд долоо хоногийн англи хэлээрх бус цувралуудын жагсаалтын 1-р байрыг эзэлж, 5.5 сая хандалт авчээ. Энэхүү цуврал нь Чежү арал дээр өрнөх бөгөөд нэгэн хосын амьдралын 60 гаруй жилийн үйл явдлыг өгүүлэх юм. Гуравдугаар сарын 7-нд нээлтээ хийснээсээ хойш энэ цуврал нь амьдралын хүнд хэцүү үеийг даван туулж буй хосуудын сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх бөгөөд инээж баясгаж бас нулимс дуслуулсан өрнүүн үйл явдлаар дүүрэн билээ.
Мөн Рю Жүн Ёл, Шин Хён Бин нарын гол дүрд нь тоглосон нууцлаг триллер төрлийн “Илчлэлт” цуврал англи хэлээрх бус киноны жагсаалтын 1-р байранд орж, 5.7 сая хандалтыг аваад байна.

Энэхүү кино “Hellbound” болон “Parasyte: The Grey” зэрэг олон ангит киногоороо танигдсан найруулагч Ён Санг Хогийн сүүлийн үеийн бүтээл юм.