horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Монгол Улсад ганцхан байдаг Эмийн хяналтын лаборатори өөрийн гэсэн байргүй

post-img

Улсын Их Хурал Эмийн үнэ өссөн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороог 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Тус түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ажиллаж байгаа юм. Тэрээр өнөөдөр Монгол Улсад ганцхан байдаг Эмийн хяналтын лабораторид ажиллалаа.

Улсын хэмжээнд эмийн чанарыг хянаж, шалгадаг тус лаборатори өөрийн гэсэн байргүй, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн байранд байрлаж байгаа юм. Угтаа Эмийн хяналтын лаборатори 1000 ам метрээс том, 20 гаруй өрөө тасалгаатай байгууламжид үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр 562 ам метр талбайтай 17 өрөөнд үйл ажиллагаа явуулж байна.

Тус лаборатори гадаадаас шинээр орж ирсэн эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх, хяналт шалгалтын, байцаагчийн, өөрчлөлт, сунгалтын, хууль хяналтын байгууллагын гомдлын дээж гэсэн дээжүүдэд өдөр тутам шинжилгээ хийдэг.

НЭГ ЭМИЙН ЧАНАРЫГ ШАЛГАХАД 90-120 ХОНОГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

Тус лабораторийн 128 багаж, тоног төхөөрөмжийг 2023 оноос хойш нэмж, 147 болгожээ. Үүнээс одоо 78 нь ажилладаг. Ихэнх багаж, тоног төхөөрөмж нь эвдэрч, актлагджээ. “Нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг 5.5 тэрбум төгрөгөөр авч өгөөч” гэсэн хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сараас хойш Эрүүл мэндийн яаманд тавьсан байна. Өндөр мэдрэг багаж, тоног төхөөрөмжгүй учир сүүлийн үед эмчилгээнд нэвтэрч буй, тусгай нөхцөлд хадгалах зориулалттай, биологийн идэвхит нэгдлүүдтэй эмийн чанарыг 100 хувь шинжилж чадахгүй байгаа аж.

Хүний нөөцийн хувьд ч дутагдалтай гэнэ. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад, нарийн мэргэжлийн 45 албан хаагч шаардлагатай. Гэтэл өнөөдөр 26 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Одоо байгаа 2500 гаруй дээжийг цаг хугацаанд нь шинжлэхэд, 45 хүн ажиллах шаардлагатай аж.

Өнгөрсөн 2024 онд урвалж авахад 245 сая төгрөгийн төсөв хүссэн ч 221 саяыг өгчээ. Шаардлагатай мөнгө нь бүрэн орж ирээгүй ч урвалж бодисоо тасалдуулалгүй, боломжоороо авч ашиглаж байсан гэдгийг Эмийн хяналтын лабораторийн дарга Д.Номинцэцэг хэлсэн юм.

Тэдний тооцоолсноор урвалж авахад 565 сая төгрөг, нэмэлтээр стандарт бодис авбал 700 сая төгрөг шаардлагатай. Ийм хэмжээний мөнгөтэй байж урвалж, стандарт бодисоо бүрэн худалдаж авах юм байна.

Түүнчлэн багаж, тоног төхөөрөмж нэмж авах шаардлагатай. Пандэмийн цар тахлын сангийн санхүүжилтээр тоног, төхөөрөмжөө бүхэлд нь шинэчлэхээр төлөвлөж байсан ч уг ажлаа түр зогсоосон байна. Учир нь Эмийн хяналтын лаборатори өөрсдийн гэсэн байргүй учраас багаж, тоног төхөөрөмж авахаа түр хойшлуулсан аж.

Тус лаборатори одоо ХӨСҮТ-ийн 3-р давхарт орохоор болжээ. Уг байранд засвар хийхээр олон улсын тендер зарлахад, Филиппин улсын компани шалгарсан байна. Ингээд өөрсдийн гэсэн байртай болж, засвар хийсний дараа багаж, тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчилнэ гэдгээ Эмийн хяналтын лабораторийн дарга Д.Номинцэцэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд танилцууллаа.

0/1000