Тендерийн ерөнхий мэдээлэл.
Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Цахилгаан хангамж угсралтын ажил
Тендерийн дугаар: APUDE-11/2025
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 03-р сарын 31-ний 17:00 цаг хүртэл.
Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 04-р сарын 09-ний 16:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн
барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Цахилгаан хангамж угсралтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга
105,75х38,7х18,45м гэсэн хэмжээтэй 4-н давхар үндсэн Өргөтгөлийн барилга, Сав баглаа
боодлын агуулахын барилга болон Өргөтгөл Няравын барилга тус тус хийгдэнэ.
Апу Дэйри Сүүний үйлдвэр төсөл Цахилгаан хангамж угсралтын ажил: гүйцэтгэх
- Тус ажил нь гэрэлтүүлэг, унтраалга, розетка, кабелийн тавиур угсралт, ерөнхий
оролтын самбар /бусад/ тоног төхөөрөмж угсралтын ажлууд багтана. - Мөн газардуулга угсралтын ажил гүйцэтгэнэ. Барилга нь аянга хамгаалалтын IV
түвшинд хамаарна.
Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус
бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган тооцож
тендер ирүүлнэ.
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд: - “Цахилгаан байгууламжийн дүрэм” БД 43-101-03
- Орон сууц, олон нийтийн барилгын гэрэлтүүлэг БНбД 81-20-04
- Цахилгааны ажил БНбД 81-70-05
- Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД43-101-
03 - “Газардуулга ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ” БД43-
101-03*12 - Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 1, 2 хэсэг.
Ерөнхий шаардлага БНбД 12.03.04/06 - Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар БД
12-101-05 - Дээр дурьдаагүй шаардлагатай бусад хууль, норм дүрэм
“Апу Дэйри” ХХК - Оролцогчдод тавих шаардлага
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
- Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА6.1, 6.2, 6.3 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2026 оныг дуустал хүчинтэй байна.
- Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
- Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 03 сарын 31- ны 17:00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.
Тендерийг 2025 оны 04 дугаар сарын 09-ны өдрийн 16:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ий байр
Төслийн бичиг хэргийн ажилтан А.Гэрэлтуяа, утас: 99003335,
И-мэйл: gereltuyaa@apu.mn