horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Засгийн газрын дотоод үнэт цаас гаргахаар шийдвэрлэлээ

post-img

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ) өнөөдөр ээлжит бус хурал хийлээ. Уг хурлыг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хурлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мөн Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Алт-3” аяны хүрээнд олон улсын зах зээлээс урьдчилгаа санхүүжилт татах талаар хэлэлцлээ.

Банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг дотоод эдийн засагт татаж байршуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнтэй уялдуулан Төсвийн тухай хуулийн хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргахаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшиж буй Засгийн газрын гадаад бондыг үнийн хэлбэлзэл үүсгэхгүйгээр арилжаалж, чөлөөлөгдөх гадаад валютын нөөцийг дотоод зах зээлд оруулж ирэх зөвлөмжийг зөвлөлөөс Хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

0/1000