“Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 4 дүгээр улирлаас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 40.749 хүүхдийн 89% нь эрт илрүүлэгт хамрагдсан байна. Тэдний 21.4% нь зүрхний цахилгаан бичлэгээр өөрчлөлттэй гарсан бол 79.9% нь шүдний цоорсон, 20.5% -д нь харааны өөрчлөлт илэрлээ. Эдгээр хүүхдийн 13-66%-ийг дараагийн шатны оношилгоо, эмчилгээнд хамруулж байна.
21 аймгийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэгийг ирэх 4 дүгээр сараас эхлүүлнэ. Уг үзлэгийг хийх эмч, мэргэжилтнүүдийг 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо чадавхжуулах сургалтад хамруулж байна.
ЭМЯ орон нутагт эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох зүрхний цахилгаан бичлэг хийх аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангажээ.