horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ажиллах хүчтэй холбоотой өргөдөл, гомдлыг өнөөдөр газар дээр нь шийдвэрлэнэ

post-img

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжтой холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гомдол гаргах, мэдээлэл ирүүлэх нь ихэсчээ. Үүнтэй холбоотойгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд өнөөдөр буюу 3 дугаар сарын 27-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэнэ.

Иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, гадаад ажилтны ажлын байрны төлбөртэй холбоотой болон нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой өргөдөл, гомдлоо доорх QR кодыг уншуулан илгээх боломжтой.

0/1000