Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр явуулна.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 23-наас эхлэн зогсооно.
Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульчилсан. Үүний дагуу нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдийн иргэний шилжилт хөдөлгөөнийг 6 дугаар сарын 23-ны өдөр сэргээх юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвхөн нөхөн сонгууль явуулах хэсгүүдэд зогсооно
- 2025/03/27
- •
- 5 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай