Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Өнгөрсөн онтой харьцуулахад ЭМД-ын сангийн санхүүжилт 15 хувиар нэмэгдсэн ч энэ нэмэгдлийг өмнөх оны өрөө дарахад зарцуулж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалддаг хүнд нөхцөл байдлаас гарахын тулд ЭМДЕГ төрийн болон хувийн эмнэлгүүдтэй гэрээ хэлцлээ шинэчлэн хийж байгаа. Харин хэлцлийн үеэр энэ жилийн санхүүжилтээ сонссон зарим хувийн эмнэлгүүд эрүүл мэндийн үйлчилгээгээ зогсоосон байхыг үгүйсгэхгүй. ЭМД-ын сангаас санхүүжилт авдаг 200 гаруй хувийн хэвшлийн эмнэлэг буй. Энэ тоо цөөрөөгүй.
Ер нь даатгалын сангийн мөнгө эмнэлгийн тусламж үйлчилгээг хязгааргүйгээр санхүүжүүлэхэд хаана ч хүрэхгүй байгаа нь үнэн. Гаднын улс орнуудад даатгалын сангийн санхүүжилт ДНБ-ийн 6 хувьтай тэнцэх хэмжээнд байж эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай хүрэх ёстой. Манайд бол 3 хувьд ч хүрэхгүй байна.
2025-03-29 06:27:23
Эрүүл мэндийн хувийн даатгалыг хөгжүүлж, албан журмын даатгалыг цуцлах хэрэгтэй. Хүн өөрийн эрүүл мэндээ хаана, хэдэн хувиар даатгахаа өөрөө шийдвэрлэдэг болно. Өнөөдөр автомашины даатгал маш зөв явж байна. Хүний эрүүл мэндийн даатгал юу ч байхгүй. Эрсдэл хохирол өгөх газар нь бүх бурууг эмнэлэгт тохоод, өөрсдөө ямарч хариуцлага, хийсэн ажил, бодлогогүй байх юм.