horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

“Avengers: Doomsday” киноны жүжигчдийн нэрсийг танилцууллаа

post-img

Marvel студийн зүгээс ирэх онд гарах “Avengers: Doomsday” кинонд тоглох жүжигчдийн багийн нэрсийг танилцуулаад байна.

Marvel-ийн YouTube суваг болон бусад нийгмийн сүлжээний сувгуудаар дамжуулсан шууд бичлэгт жүжигчин Роберт Дауни Жуниор “Avengers: Doomsday” киноны гол дүрийн жүжигчдийн нэрсийн жагсаалтыг танилцуулжээ.

Өмнө нь Marvel-ийн цувралуудад Төмөр хүний дүрийг бүтээсэн жүжигчин Роберт Дауни Жуниор ирэх жил гарах “Avengers: Doomsday” киноны эсрэг дүр болох Doctor Doom-д тоглохоор болсон юм.

Тэгвэл түүнтэй хамт тус кинонд жүжигчин Крис Хемсворт (Тор), Ванесса Кирби (Сью Сторм/Үл үзэгдэгч эмэгтэй), Энтони Макки (Сэм Уилсон/Ахмад Америк), Себастьян Стэн (Бакки Барнс/Өвлийн цэрэг), Летициа Врайт (Шүри), Пол Радд (Скотт Лэнг/Хүн-шоргоолж), Уайт Расселл (Жон Уокер/АНУ-ын агент), Тенок Хуэрта Мехиа (Намор), Эбон Мосс-Бакрэк (Бен Гримм/Thing), Симу Лиу (Шанг Чи), Флоренс Пью (Елена Белова), Келси Граммер (доктор Хэнк Маккой/Араатан), Льюис Пуллман (Роберт Рейнольдс/Сентри), Дэнни Рамирез (Хоакин Торрес/Шонхор), Жозеф Куинн (Жонни Сторм/Хүн-галт бамбар), Дэвид Харбор (Улаан хамгаалагч), Уинстон Дюк (Мбаку), Ханна Жон-Камен (Ава Старр/Сүнс), Том Хиддльстон (Локи), Патрик Стюарт (Профессор Икс), Иан Маккелен (Магнето), Алан Камминг (Шөнөөр гэтэгч), Ребекка Ромин (Мистик), Жеймс Марсден (Циклоп), Чэннинг Татум (Реми Лебо/Гамбит), Педро Паскаль (Рид Ричардс/Ноён Гайхамшиг) нар “Avengers: Doomsday” кинонд тоглохоор болжээ.

“Avengers: Doomsday” кино нь олон ертөнцтэй холбогдож, Marvel-ийн Fantastic Four, X-Men зэрэг киноны баатрууд холигдон орж ирэхээр болсон нь дээрх жүжигчдийн нэрсийн жагсаалтаас тодорхой болж байна.

Харин нэрсийн жагсаалтад багтаж ороогүй жүжигчид/дүрүүд гэвэл Том Холланд (Питер Паркер/Хүн-аалз), Марк Руффало (Брюс Баннер/Халк), Бенедикт Камбербетч (Доктор Стрэйнж), Крис Пратт (Питер Куилл/Старлорд), Самюэль Л.Жексон (Ник Фьюри), Мартин Фриман (Эверетт К.Росс), Татьяна Маслани (She-Hulk), Харрисон Форд (Тандерболт Росс/Улаан Халк) зэрэг олон дүрийг дурьдаж болох юм.

“Avengers: Doomsday” киноны найруулагчаар “Avengers”-ын сүүлчийн хоёр киног найруулсан Руссо ах дүүс ажиллахаар болсон бөгөөд уг кино 2026 оны 5-р сарын 1-ний өдөр нээлтээ хийхээр товлогджээ.

Харин “Avengers: Doomsday” киноны өмнө Marvel-ийн “Thunderbolts” (2025-05-02) болон “The Fantastic Four: First Steps” (2025-07-25) гэсэн хоёр кино гарахаар болоод байгаа билээ.

0/1000