Ипотекийн хөнгөлөлттэй зээлээр буюу жилийн 6 хувийн хүүтэй орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийн өргөдөл 17 мянгад хүрчээ. Өмнө нь ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн иргэд 1-2 жил хүлээдэг байсан бол одоо хүлээгээд ч зээл гарах найдвар үндсэндээ бий гэдэг нь анхаарал татах сэдэв болоод байна. Засгийн газар жилд 1-1,2 их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ мөнгийг хүргэхийн тулд зөвхөн зорилтот бүлгийг ипотект хамруулах тухай ярьж байна. Засгийн газраас ипотекийн зээлийн нөхцөлийг эцэслээгүй байгаа гэнэ. Гэхдээ ирэх дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө эцэслэх мэдээлэл байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай