horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Т.Баян-Өлзий: Мансууруулах эм хэрэглээд гар хуруугаа тайруулах, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдлууд байна

post-img

Мансууруулах бодисын хэрэглээ өсвөр насны хүүхэд залуучуудын дунд ихсэж байгаа талаар холбогдох байгууллага, эмч эмнэлгийн ажилтнууд анхааруулж байна. Эл асуудлаар ГССҮТ-ын гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Т.Баян-Өлзийтэй ярилцлаа.

Судсандаа эмийн ургамал тарьж мансуурснаас 10 хүүхэд амиа алдаж, 40 гаруй хүүхэд хуруугаа тайруулсан гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбоотой хэр их үйлчлүүлэгч ирж байна вэ? Ихэссэн гэдэг нь үнэн үү?
Сүүлийн үед эмийн бодисыг буруугаар ашиглах, сэтгэц нөлөөлтэй эм бэлдмэл болон хар тамхины зүйлийг хэрэглэх өсвөр насны хүүхдийн тоо олширсон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээдгүй их байна. Ихэнхдээ сэтгэц нөлөөт эмийг буруу аргаар ашиглаж мансуурах тохиолдол гарч байна. Уудаг эмийг судсандаа тарих гэх мэт.

Мансууруулах бодис хүний биед үзүүлэх сөрөг нөлөө хэд дахин их гэж сонссон.
Тийм ээ. Сэтгэц нөлөөт эмийг хэрэглэснээр мөчдийн цусан хангамж алдагдаж тэжээгч судаснууд бөглөрөх, хүндрэлүүд үүснэ. Үүнээс болж хуруу гараа тайруулах, цаашлаад насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлууд их гарч байна.
Саяхан 22 настай нэг охин ирсэн. Охины найз нь сэтгэцэд нөлөөлдөг эм бэлдмэл хэрэглэдэг байсан. Тэгээд чи нэг хэрэглээд үзээч гээд олон дахин хэлсэн гэж байгаа юм. Охин эхэндээ үгүй гэж хэлж байгаад нэг удаа хэрэглэж үзсэн байна л даа. Эхлээд хэрэглэхэд тааламжтай мэдрэмж төрөөд өөр зүйл мэдэгдээгүй өнгөрсөн гэсэн.Түүний дараа нэг удаа л хэрэглэсэн гэж ирсэн. Гэвч охины баруун гарын мөчдийн цусан хангамж алдагдаж таван хуруу нь үхэжсэн ирсэн. Энэ бол ганцхан жишээ. Гэр бүлийн аав охин хоёр хэрэглээд охин нь нас барсан тохиолдол ч гарсан.

Мансууруулах бодисын хүний биед нөлөөлөх үе шат гэж байдаг уу? Эхлээд хэрэглэхэд шууд нөлөө үзүүлэхгүй байх тохиолдлууд их гарч байгаа учраас хүүхдүүд ахин хэрэглээд байгаа юм болов уу гэж бодоод байна л даа.
Мансууруулах бодис тухайн хүнийг сэтгэл хөөрлийн байдалтай болгочихдог. Өсвөр насны хүүхдүүд эхлээд сонирхох журмаар хэрэглэж үзэж байна. Эхний удаа хэрэглэх үед түр зуурын сэтгэл хөөрлийн байдал үүсээд тэрэнд нь дурлаад ахин дахин хэрэглээд байх шиг байна. Ингээд дахин давтамжтай хэрэглээд эхлэх үед дасал болсноор хүний бие махбод цаанаасаа нэхэж эхэлдэг. Бага багаар сэтгэцэд нь нөлөөлж байна гэсэн үг л дээ.

Өсвөр насны хүүхэд залуучуудын дунд мансууруулах бодисын хэрэглээ ихсэж байгаа юунаас үүдэж байгаа бол?
Энэ бол нийгмийн сэтгэлзүйн асуудал. Ялангуяа манай улсын иргэд сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэг боловсрол маш дутмаг. Тухайн хүн өөрийнхөө стресс бухимдлыг яаж гадагшлуулах вэ? өөрт тохиолдож байгаа хэцүү зүйлийг яаж даван туулах талаар мэдлэггүй байна.
Хоёрдугаарт өсвөр насны хүүхдэд хандуулах ёстой эцэг эхийн хараа хяналт маш муу байна. Бүр маш муу гэж хэлмээр байна. Хэнтэй нийлж, хаана юу хийж байна гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй.

0/1000