Энэ сарын 27-ны өдөр төрийн ордонд Боловсролын сайд П.Наранбаярыг УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар маргалдаж гар зөрүүлсэн тухай мэдээлэл цацагдаад буй.
Тэгвэл энэ асуудлаар Цагдаагийн байгууллага тайлбар мэдээлэл өглөө. “Монгол Улсын төрийн ордонд боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд хүлээн авсан. Улмаар бүртгэлд оруулан, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэжээ.