horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эрүүл мэндийн сайд эмч нарынхаа үгийг сонсож байна

post-img

Жил бүрийн 3-р сарын 30-нд Дэлхийн эмч нарын өдөр тохиодог. Энэ өдрөөр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эх баригч нарын дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, мэргэжлийн ажлын онцлогийг олон нийтэд таниулах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн “Эмчээ сонсъё” арга хэмжээг ЭМЯ зохион байгуулж байна.

Өчигдрийн “Эмчээ сонсъё” арга хэмжээнд оролцож буй эмч нар салбарын сайдаас эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлынхаа хүрээнд хариулт авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар газар дээр нь хариулт авлаа. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд 6 өдрийн турш цахим болон танхимаар хийх юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энэ жил эмч нарын цалин хөлсийг 6 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн ЭМДС-ийн өрийг барагдуулж үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулиудыг намрын чуулганаар оруулахаар хүлээгдэж байна. Цаашид эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, нийгмийн асуудал, эрүүл мэнд боловсролд илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж ажиллана” гэж онцлов.

0/1000